Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 120 - Ариун Библи 2004


Өгсөх дуу.

1 Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсанд Тэрээр надад хариулсан.

2 Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болон Худал хуурмаг хэлнээс авраач.

3 Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ?

4 Арц модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум.

5 Би Мешект түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!

6 Амар тайвныг үзэн ядагчтай хамт Сэтгэл минь хэтэрхий удаан оршин суужээ.

7 Би бол амар тайван. Харин намайг ярьж байхад Тэд дайныг хүсдэг билээ.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan