Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 115 - Ариун Библи 2004

1 Бидэнд биш, Өө, ЭЗЭН, бидэнд биш, Харин Таны хайр энэрэл, Таны үнэний улмаас Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.

2 Үндэстнүүд юунд “Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ?

3 Харин бидний Бурхан тэнгэрт байдаг. Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.

4 Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюу Хүний гарын бүтээл болой.

5 Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй. Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.

6 Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй. Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.

7 Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй. Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй. Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.

8 Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.

9 Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

10 Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

11 ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

12 ЭЗЭН биднийг санасаар ирсэн. Тэр биднийг ерөөнө. Тэрээр Израилийн гэрийг ерөөнө. Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.

13 Тэрээр ЭЗЭНээс эмээдэг хүмүүсийг Их багагүй хамтад нь ерөөнө.

14 ЭЗЭН та нарыг ч, Үр удмуудыг чинь ч өсгөн өнөр өтгөн болгох болтугай.

15 Та нар тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс ерөөл хүртэх болтугай.

16 Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ, Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн.

17 Үхэгсэд ЭЗЭНийг магтдаггүй, Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.

18 Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд ЭЗЭНийг магтана. ЭЗЭНийг магтагтун!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan