Дуулал 114 - Ариун Библи 20041 Израиль Египетээс, Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад 2 Иуда Түүний ариун газар, Израиль ч Түүний эзэмшил болсон билээ. 3 Тэнгис хараад зугтжээ. Иордан ч ухран буцав. 4 Уулс хуц мэт харайж, Толгод хурга мэт цовхчив. 5 Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа? Иордан аа, чи юунд ухрав аа? 6 Уулс аа, та нар юунд хуц мэт харайв? Толгод оо, юунд хурга мэт цовхчив? 7 Өө, газар дэлхий Эзэний өмнө, Иаковын Бурханы өмнө доргигтун. 8 Тэрээр хадыг усан цөөрөм, Хатуу чулууг ч усны булаг болгосон. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)