Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 113 - Ариун Библи 2004

1 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий зарц нар аа, магтагтун, ЭЗЭНий нэрийг магтагтун.

2 Эдүгээгээс өнө мөнхөд ЭЗЭНий нэр магтагдах болтугай.

3 Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдаг.

4 ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг. Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.

5 Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж, Өндөрт заларч,

6 Тэнгэр болоод газрыг үзэхээр Өөрийгөө даруу болгодог вэ?

7 Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж, Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.

8 Энэ нь ноёдтой хамт, Өөрийн ард түмний ноёдтой хамт тэднийг байлгахын тулд юм.

9 Тэрээр хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг. ЭЗЭНийг магтагтун!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan