Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 110 - Ариун Библи 2004


Давидын дуулал.

1 ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.

2 “Өөрийн дайснуудын дунд захир” гээд ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана.

3 Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.

4 ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй, “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи бол мөнхийн тахилч юм” гэв.

5 Эзэн бол Таны баруун гар талд байна. Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно.

6 Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, Хүүрээр дүүргэн, Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино.

7 Тэрээр замын хажуугийн горхиноос ундаална. Тиймээс Тэр тэргүүнээ өргөх болно.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan