Дуулал 11 - Ариун Библи 2004Давидын дуулал. Найрал дууны удирдаачид. 1 ЭЗЭН дотор би хоргоддог. Та нар сэтгэлд минь хандан “Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа! 2 Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж, Сумаа тавихаар зэхэж байгаа нь Харанхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой. 3 Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга хүн юу хийж чадах вэ? 4 ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна. ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм. 5 ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ. 6 Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм. 7 ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай. Шулуун шударга хүн Түүний царайг харах болно. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)