Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 101 - Ариун Библи 2004


Давидын дуулал.

1 Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна, Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.

2 Би төгс замд анхааралтай явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.

3 Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй.

4 Зальхай зүрх надаас сална. Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.

5 Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

6 Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана. Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.

7 Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй. Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.

8 Гэм бурууг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулд Өглөө бүр би энэ газар нутгийн бүх хорон муу хүнийг устгана.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan