Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 100 - Ариун Библи 2004


Талархлын дуулал.

1 Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.

2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.

3 ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.

4 Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.

5 Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan